Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болж байна
ОХУ, Буриад, Чита муж болон Монгол Улсын биатлоны баг тамирчид оролцсон Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн эхэллээ.
Мэдээллийн алба

ОХУ, Буриад, Чита муж болон Монгол Улсын биатлоны баг тамирчид оролцсон Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 15 тамирчин, ОХУ-ын 15 тамирчин оролцож байгаа юм байна.
Зохион байгуулагчид "Сочи-2014" цуврал тэмцээн явуулж байсныгаа энэ жилээс манай улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит уламжлалт тэмцээн болгосон байна. Тэмцээний шагнал нь арван сая төгрөг бөгөөд 999-ын сорьцтой мөнгөөр бүрсэн шилжин явах хүрэл цом юм.
Тэмцээнд хамгийн өндөр оноо цуглуулсан баг цомын эзэн болох юм байна. Тус тэмцээн нь богино зайн, бөөн гараа, холимог буухиа уралдаан гэсэн төрлүүдээр зохиогдох ба 2015.03.02 нь 14:00 цагаас богино зайн төрөл нь Sky resort цанын баазад болох юм.
Харин гуравдугаар сарын 5-6-нд холимог буухиа уралдаан үргэлжлэх аж. Дөрвөн гараатай тус тэмцээний эхний хоёр гараа Улаан-Үд хотод болсноос ОХУ-ын Буриадын тамирчид тэргүүлж, манай улсын нэгдүгээр баг 13 оноогоор хоёрдугаарт бичигдэж байна.


















