Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны нэгдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны нэгдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 857 хэрэг шалгагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах