Эрүүгийн цагдаагийн тасгийн баг түрүүллээ
Булган аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдын 2017 оны спортын үйл ажиллагааг сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлүүлжээ. Тэмцээнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг,
Мэдээллийн алба

Булган аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдын 2017 оны спортын үйл ажиллагааг сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлүүлжээ. Тэмцээнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Замын цагдаагийн тасаг, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн баг тамирчид өрсөлдсөн байна.
Тэднээс цагдаагийн хошууч Д.Гантөмөр ахлагчтай Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тэргүүлж, цагдаагийн дэд хурандаа Ө.Нармандах ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасаг дэд, цагдаагийн ахлах дэслэгч У.Намсрайжав ахлагчтай Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг гутгаар байрт шалгарчээ.


















