“Эрүүл агаар- Рио 2016” цасны баяр болно
Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд болдог “Эрүүл агаар- Рио 2016” цасны баяр энэ сарын 16-нд Хандгайтын “Янзага” зусланд болох гэж байна.
Мэдээллийн алба

Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд болдог “Эрүүл агаар- Рио 2016” цасны баяр энэ сарын 16-нд Хандгайтын “Янзага” зусланд болох гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороодтой хамтран зохион байгуулж буй цасны баярт нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд болон Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцох юм. Энэ үеэр цасны бүжиг, “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио 2016 олимп” зэрэг сэдвээр цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан болно. Цасны баяр 11:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.


















