Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

“Эрүүл, идэвхтэй насжилт 2025” үндэсний зөвлөгөөн боллоо

Өнөөдрийн байдлаар манай улс "Эрүүл насжилт"-аар дэлхийн улс орнуудаас 72-рт бичигдэж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл, идэвхтэй насжилт 2025” үндэсний зөвлөгөөн боллоо
“Эрүүл, идэвхтэй насжилт 2025” үндэсний зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар манай улс "Эрүүл насжилт"-аар дэлхийн улс орнуудаас 72-рт бичигдэж байна.

2050 он гэхэд манай улсын 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох тооцоолол бий. Энэ тохиолдолд “Хүн амын хөгшин насны бүтэц”-тэй улс орны тоонд орохоор байна.

Ахмадуудын хувьд нас ахих тусам бусдын хараат байдалд орох нь нэмэгдэж байгаа тухай судалгааны дүгнэлт гарчээ. 60-69 насныхны 85 хувь, 80 болон түүнээс дээш насныхны 38 хувь нь бие даасан байдлаа хадгалж чаджээ.

Энэ нь эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог ахмадад илүү ээлтэй байдлаар хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын настны тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үндсэн чиглэл, баримт бичгийг тодорхойлж, зөвлөмж гаргалаа.

Хуваалцах