Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эрүүл иргэн-Эко хөгжил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө

Иргэдийн тэр дундаа хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Эрүүл иргэн-Эко хөгжил-2” төслийг энэ зуны турш Хүй долоон худагт хэрэгжүүлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл иргэн-Эко хөгжил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө
“Эрүүл иргэн-Эко хөгжил” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Зураг: МҮОНРТ

Иргэдийн тэр дундаа хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Эрүүл иргэн-Эко хөгжил-2” төслийг энэ зуны турш Хүй долоон худагт хэрэгжүүлнэ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус төсөл хамрах хүрээгээ тэлж, Монголын сурын холбоо, Дугуйн холбоо, Монголын мэргэжлийн экстрем холбоотой хамтран төрөл бүрийн амралт чөлөөт цагт зориулсан хөтөлбөр, арга хэмжээнүүдийг явуулах юм байна.

Энэ тухай мэдээлийг өнөөдөрМонгол наадам цогцолборын холбогдох албаныхан олон нийтэд өглөө. Тус цогцолборын менежер н.Өлзийсайхан “Эрүүл иргэн-Эко хөгжил-2” төслийн нээлт энэ бямба гарагт болж, есдүгээр сарын 19-ний бямба гараг хүртэл үргэлжилнэ. Мөн нийслэлийн иргэд, хүүхэд залуусыг хөтөлбөрт идэвхтэй оролцуулах үүднээс долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад 11, 13 цагаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээврийн унаа явах юм байна.



Хуваалцах