Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд бэлэн болж байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэж байна. Энэ мөчид Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү заллаа.
Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос эхлэн нийслэл хотын төв талбайн замаар бүтэн цагийн турш аялуулж ийнхүү наадамчин олны өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд залж байгаа юм. Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлсний дараа Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.




















