Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт Ш.Чинсанаа хамрагдахаар болжээ

Өмнө нь манай улсаас Туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар амжилттай суралцаж, дипломоо гардан авч байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт Ш.Чинсанаа хамрагдахаар болжээ
Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт Ш.Чинсанаа хамрагдахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чинсанаа хамрагдахаар болжээ.Унгар Улсын Будапешт хотын Биеийн тамир, боловсролын их сургууль дээр зохион байгуулагдах энэхүү "Олон улсын дасгалжуулагчийн сургалт" нь энэ сарын 18-наас зургадугаар сарын 7 хүртэл үргэлжлэх юм.

Өмнө нь манай улсаас Туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар амжилттай суралцаж, дипломоо гардан авч байв.

Хуваалцах