Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ева Самкова хоёр дахь гараандаа өнгөллөө

Сочигийн олимпийн аварга, 23 настай Ева энэ жилийн дэлхийн цомд кросс ангиллын 2 дахь түрүүгээ хүртсэн нь энэ байлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ева Самкова хоёр дахь гараандаа өнгөллөө
Ева Самкова хоёр дахь гараандаа өнгөллөө. Зураг: МҮОНРТ

23 дахь удаагийн дэлхийн цомын тэмцээний хүрээнд кросс ангиллаар явагдсан энэ удаагийн гараанд эмэгтэйчүүдээс энэ өдөр Чехийн алдарт тамирчин Ева Самкова шилдэг нь байлаа. Сочигийн олимпийн аварга, 23 настай Ева энэ жилийн дэлхийн цомд кросс ангиллын 2 дахь түрүүгээ хүртсэн нь энэ байлаа. Харин түүний араас АНУ-ын тамирчин Линдсей Якобеллис, Францын Хлое Треспоч нар барианд оржээ. Нийлбэр оноогоор нийт тамирчдыг Австралийн Билли Брохофф 3700 оноотой тэргүүлж байна. Харин Ева Самкова түүнээс 130 онооны дутуутай 2-р байрт тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.

Хуваалцах