"Евро-2016"-г зорих эхний 18 улсын нэр тодорхой боллоо
Францд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнд тивийн шилдэг 24 баг өрсөлдөх учиртай. Тиймдээ ч дундаж багуудад том боломж гарч ирж байгаа юм
Мэдээллийн алба

Францд болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах ээлжит тэмцээнд тивийн шилдэг 24 баг өрсөлдөх учиртай. Тиймдээ ч дундаж багуудад том боломж гарч ирж байгаа юм. Одоогоор 18 улс эрхээ аваад байна. Өнгөрсөн шөнө болсон тоглолтын үр дүнгээс шалтгаалан дахин хоёр улс нэмэгдэх юм.
Харин гуравдугаар байраар шалгарсан найман баг ирэх сард плей-офф шатны тоглолт хийж, дөрвөн баг нь эрхээ авснаар 24 орны нэр гүйцэт тодрох юм.
Францийг зорих 18 багийн нэр:
Польш
Герман
Албани
Румын
ОХУ
Словак
Бельги
Уэйльс
Исланд
Англи
Испани
Австри
Португаль
Умард Ирланд
Швейцарь
Итали
Чех
Франц


















