Европ дахь монголчуудын аварга шалгаруулах 3х3 тэмцээн болно
Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар ирэх сарын 15-нд Швейцарь улсын Женев хотноо болох аж.
Мэдээллийн алба

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, МҮСБХ болон Швейцарь Монгол нийгэмлэг хамтран Европт ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд 3х3 төрлийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар ирэх сарын 15-нд Швейцарь улсын Женев хотноо болох аж. Түүнчлэн Европ дахь монголчуудын 3х3 тэмцээнд Нидерланд Улсын Амстердам хотноо болох 2019 оны ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ зочилж, өдөрлөг хийх юм байна.


















