Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Европт хүйтэн өвөл болох нь

Ирэх өвөл Европт онцгой хүйтэн байх болно хэмээн “Новая Известия” сонинд бичжээ. Энэ өвөл Арктикийн хүйтэн агаар Европ руу шилжих бөгөөд үүний үр дүнд урд хожид үзэгдэж байгаагүй хүйтэрч нарны идэвхижилт буурах ажээ. Харин ОХУ-д хүйтрэхгүй бөгөөд хэвийн хэмжээндээ байх гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европт хүйтэн өвөл болох нь
Европт хүйтэн өвөл болох нь. Зураг: МҮОНРТ

Ирэх өвөл Европт онцгой хүйтэн байх болно хэмээн “Новая Известия” сонинд бичжээ.
Энэ өвөл Арктикийн хүйтэн агаар Европ руу шилжих бөгөөд үүний үр дүнд урд хожид үзэгдэж байгаагүй хүйтэрч нарны идэвхижилт буурах ажээ. Харин ОХУ-д хүйтрэхгүй бөгөөд хэвийн хэмжээндээ байх гэнэ. Тэгвэл алс Дорнодод нэлээд хүйтрэх бололтой.
Өнгөрсөн жил Европт мөн л хүйтэрч хэдэн зуун хүн амь насаа алдсан билээ. Италид гэхэд цас их орж олон километр үргэлжилсэн машины түгжрэлийг үүсгэж, онгоцны нислэг саатаж байлаа. Харин Их Британид хоёрдугаар сард мөн л их хэмжээний цас орж улс орон даяар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж байсан юм.

Хуваалцах