Европын анхдугаар наадмын чөлөөт бөхийн аваргууд тодорч эхэллээ
Европын анхдугаар спортын наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлж 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж дууслаа.
Мэдээллийн алба

Европын анхдугаар спортын наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлж 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж дууслаа. Тивийн анхдугаар наадмын бөхийн төрлүүд өрсөлдөөнтэй болж Дэлхийн аварга Олександра Когут, Юлия Раткевич, ДАШТ-ний мөнгөн медальт Ирина Ологонова, Европын хошой аварга Надежда Мушка зэрэг шилдэг бөхчүүд медальгүй хоцорч шинэ залуу бөхчүүд медальд хүрлээ.
Тухайлбал, 69 кг-ын жинд Оросын бөх, Олимпийн аварга Н.Воробьёва хагас шигшээ барилдаанд Израилийн залуу бөх Илана Кратыштэй барилдаж 9:11 онооны харьцаагаар дийлдсэн.
Тэмцээний байрууд:
-48 кг-д
1. Мария Стадник (Азербайжан, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга)
2. Элица Янкова (Болгар)
3. Ивона Матковска (Польш, Европын аварга)
3. Валентина Исламова (ОХУ)
-55 кг-д
1.София Маттссон (Швед, Дэлхийн аварга)
2. Катажина Кравчик (Польш)
3. Эвелина Николова (Болгар)
3. Наталья Синишин (Азербайжан, Европын хошой аварга)
-60 кг-д
1. Марианна Шастин (Унгар, Дэлхийн аварга)
2. Светлана Липатова (ОХУ)
3. Вероника Иванова (Беларусь)
3. Тайбе Юсей (Болгар, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт)
-69 кг-д
1. Алина Стадник-Махиня (Украин)
2. Илана Кратыш (Израиль)
3. Наталья Воробьева (ОХУ, Олимпийн аварга)
3. Алин Фокен (ХБНГУ, Дэлхийн аварга)
Өнөөдөр 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.


















