Европын баг илүүрхлээ
Манай гурван тамирчны хувьд энэ удаагийн тэмцээнд мөн тааруу барилдаан үзүүлж, ялалт авч чадсангүй.
Мэдээллийн алба

ОХУ-ын жүдо бөхийн холбооноос санаачлан зохион байгуулсан Ази, Европын жүдочдын шигшээ багийн халз барилдаан энэ сарын 25-нд ОХУ-ын Тюмень хотын олимпийн бэлтгэлийн “Тюмень жүдо” төвд болж өнгөрлөө. Зөвхөн олимп, дэлхийн медальтнууд оролцсон уг тэмцээнд манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар Азийн шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж өрсөлдсөн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон уг тэмцээнд дэвжээний эзэд буюу Европын жүдочид 10:4-өөр Азийн тамирчдыг илт илүүрхэж ялалт байгууллаа. Манай гурван тамирчны хувьд энэ удаагийн тэмцээнд ялалт авч чадсангүй.


















