Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болголоо

Европын Холбоо Баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болгож байна. Европын холбоо Албани, Босни, Косово, Монтенегро, Хойд Македони, Серби гэсэн зургаан улсыг бүрэн гишүүнчлэл авахаасаа өмнө нийгэмдээ маш том шинэчлэлт хийвэл хариуд нь холбооны нэгдсэн зах зээлээ хэсэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болголоо
Европын холбоо баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болголоо. Зураг: МҮОНРТ

Европын Холбоо Баруун Балканы зургаан улсад эдийн засгаа өсгөх шинэ төлөвлөгөө санал болгож байна. Европын холбоо Албани, Босни, Косово, Монтенегро, Хойд Македони, Серби гэсэн зургаан улсыг бүрэн гишүүнчлэл авахаасаа өмнө нийгэмдээ маш том шинэчлэлт хийвэл хариуд нь холбооны нэгдсэн зах зээлээ хэсэгчлэн нээж өгөх юм байна.

Холбооны эрх баригчид дээрх зургаан улсын Европын холбоонд гишүүнээр элсэхтэй холбоотой асуудлыг Албанийн нийслэлд өчигдөр хэлэлцсэн байна. Баруун Балканы зургаан улс тус бүр Европын холбоонд элсэх үйл явц нь өөр өөр түвшинд байгаа. Хэдхэн жилийн өмнө Серби, Монтенегро улсууд нь гишүүнчлэх хэлэлцээг эхлүүлсэн Баруун Балканы анхны улсууд болж байсан бол өнгөрсөн онд Албани, Македони улсууд элсэх өргөдлөө гаргаж, тэдний араас Босни, Косово хоёр элсэх эхний алхмаа хийгээд байна.

Орос Украинд дайнд эхлүүлсэн нь Баруун Балканы улсуудыг 27 гишүүнтэй Европын холбоонд элсэх сонголт хийхэд нөлөөлсөн байна. Хамгийн сүүлд 2013 онд Хорват Европын холбоонд элссэнээс хойш тус холбооны тэлэх үйл явц нэг хэсэг зогсонги байдалд байсан юм. Тус холбооноос санал болгож байгаа төлөвлөгөө нь эдгээр улсуудад шинэчлэлтийн үйл явц ямар байхаас шалтгаалан тус тусад нь ЕХ-ны нэгдсэн зах зээлд нэвтрэх боломжийг олгох юм байна.

Европын холбоонд гишүүнээр элсэхэд тухайн улс тогтвортой ардчилсан засаглалтай, хууль шударга ёсыг дээдэлдэг, зах зээлийн эдийн засагтай, ЕХ-ны бүх хууль дүрмийг хүлээн зөвшөөрөх тэр дундаа евро мөнгөн тэмдэгтийг хэрэглэх гэсэн үндсэн шалгуурыг тавьдаг юм байна.

Хуваалцах