Европын Холбоо В.Путины ойрын туслахуудыг "онилов"
Владимир Путинтэй жудогийн дэвжээнд зодоглож явсан Аркадий Ротенберг болон бусад хоёр хүнийг Европын Холбоо хар жагсаалтдаа нэмж оруулснаар тус жагсаалтад нэр нь бичигдсэн Оросын иргэдийн тоо 95 боллоо.
Мэдээллийн алба

Владимир Путинтэй жудогийн дэвжээнд зодоглож явсан Аркадий Ротенберг болон бусад хоёр хүнийг Европын Холбоо хар жагсаалтдаа нэмж оруулснаар тус жагсаалтад нэр нь бичигдсэн Оросын иргэдийн тоо 95 боллоо. Европын Холбооноос мэдээлснээр тэрбумтан Ротенбергийн удирддаг компани 2014 оны Сочигийн Өвлийн Олимпоос чамгүй ашиг хүртсэн байна. Мөн Оросыг Крымтэй холбосон гүүр барих төсөл дээр түүний компани ажиллаж байгаа ажээ.

Барууны орнууд Украйн дахь босогчдыг турхирч байна хэмээн Оросын талыг буруутгаж байгаа бөгөөд тус улсын өндөр албан тушаалтнуудын хилийн чинад дахь хөрөнгийг битүүмжилж, хилээр нэвтрэхийг нь мөн хориглож эхлээд байгаа юм. Дашрамд дурдахад, Европын Холбоо газрын тос, технологи, банк санхүү зэрэг Оросын эдийн засгийн гол салбаруудын эсрэг хоригоо чангатгаад байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















