Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбооны таван улс Украины үр тарианы экспортын хоригийг цуцлахаар тохирлоо

Европын холбоо Украины улаан буудайн экспортын дамжин өнгөрөх тээвэрт тогтоогоод байсан хоригийг цуцлуулахаар Болгар, Унгар, Польш, Румын, Словак гэсэн гишүүн таван оронтой тохиролцоонд хүрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны таван улс Украины үр тарианы экспортын хоригийг цуцлахаар тохирлоо
Европын холбооны таван улс Украины үр тарианы экспортын хоригийг цуцлахаар тохирлоо. Зураг: МҮОНРТ

Европын холбоо Украины улаан буудайн экспортын дамжин өнгөрөх тээвэрт тогтоогоод байсан хоригийг цуцлуулахаар Болгар, Унгар, Польш, Румын, Словак гэсэн гишүүн таван оронтой тохиролцоонд хүрчээ. Хариуд нь Европын холбоо Украины үр тарианы нийлүүлэлтийн улмаас хохирол амсаж байгаа таван орны тариалан эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр амласан байна.

Хоёр тал Украины үр тарианы дамжин өнгөрөх тээврийг сэргээхээр зарчмын тохиролцоонд хүрлээ гэж Европын комиссын дэд ерөнхийлөгч Твиттер хуудсаараа мэдэгджээ. Европын холбооны таван гишүүн Украины хөрш Польш, Унгар зэрэг орнууд тариалан эрхлэгчдийнхээ эрх ашгийн үүднээс Украины улаан буудайг газар нутгаараа дамжуулахыг дор бүрнээ хориглосон байсан. Украинаас Африк болон бусад бүс нутаг руу хийж байгаа үр тариаг Украины хөрш таван улсын нутгаар дамжин өнгөрүүлэх замд улаан буудайг тэдний зах зээлд нийлүүлж байгаагаас дотоодынх нь улаан буудайн ханш унаж улмаар тариалан эрхлэгчид нь хохирол амсаж байгаа юм. Европын холбоо хямд улаан буудайн нийлүүлэлтээс хохирсон тариалан эрхлэгчдэд нь 11сая евро буюу 110сая ам.долларын тусламжийн багц санал болгосны хариуд дээрх таван улс Украины улаан буудайн экспортын дамжин өнгөрөх тээвэрт нэг талын барьсан хоригоо цуцлахаар зөвшөөрсөн байна. ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Хар тэнгисээр улаан буудайн тээвэрлэлт хийх боломжгүй болсон.

Иймээс Европын холбоо Украины улаан буудай болон бусад хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг гишүүн улс орнуудынхаа газар нутгаар дамжуулах замаар Киевд дэмжлэг үзүүлж байгаа юм.

Хуваалцах