Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

”Европын түүх” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Бүгд Найрамдах Чех Улсын уран бүтээлч Рената Фучиковагийн Европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртэлх Европын түүхэн үйл явдлыг хамарсан “Европын түүх” үзэсгэлэн маргааш Улаанбаатар хотод нээлтээ хийнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Европын түүх” үзэсгэлэн дэлгэгдэнэ
”Европын түүх” үзэсгэлэн дэлгэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Чех Улсын уран бүтээлч Рената Фучиковагийн Европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртэлх Европын түүхэн үйл явдлыг хамарсан “Европын түүх” үзэсгэлэн маргааш Улаанбаатар хотод нээлтээ хийнэ.

Энэ үзэсгэлэнг Монгол Улс болон Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн албан ёсны тэмдэглэлт үйл ажиллагааны хүрээнд гаргаж байгаа юм.

Үзэсгэлэн 27-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Улаан гэр” арт галерейд Европын хэдэн мянган жилийн түүхийг хөгжилтэй, мэдлэг, мэдээлэл олгосон 20 зургийг олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

Хуваалцах