Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эзлэн ” тоглолт удахгүй эгшиглэнэ

“Түмэн хишигтэн” төсөлд зориулагдан бүтээгдэж буй “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээл энэ сарын 8-ны өдөр УДЭТ-ын гадна тайлбайд эгшиглэнэ.

МӨ
Мөнхөө

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эзлэн ” тоглолт удахгүй эгшиглэнэ
“Эзлэн ” тоглолт удахгүй эгшиглэнэ. Зураг: МҮОНРТ

“Түмэн хишигтэн” төсөлд зориулагдан бүтээгдэж буй “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээл энэ сарын 8-ны өдөр УДЭТ-ын гадна тайлбайд эгшиглэнэ.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат найруулагчаар нь ажиллаж байгаа эл тоглолтын бэлтгэл 5 сараас эхэлсэн бөгөөд өдгөө симфони туульсын хөгжмийнхөө тохиргоог хийлгэхээр Сингапурыг зорьсон Чинбаа энэ сарын 4-нд эх орондоо ирэх аж.

Уг тоглолтод "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 90 хөгжимчид, ДБЭТ-ийн 40 найрал дуучдын бүрэлдэхүүн бүхий 150 гаруй уран бүтээлчид хамтран оролцох бөгөөд дуурийн найрал дуучид, уртын дуучин Түмэнжаргал, удирдаач Буянбаатар нарын хамтран амилуулах “Түмэн хишигтэн” симфони эгшиглэх юм байна.

Түлхүүр үг:“Эзлэн ” тоглолт удахгүй эгшиглэнэ
Хуваалцах