Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ф.Мейвезер зодог тайлснаа мэдэгдлээ

Мэргэжлийн боксын дэлхийн олон удаагийн аварга Флойд Мейвезер Андре Бертотой тулалдаж, илт давуугаар ялалт байгуулсны дараа их спортоо орхиж буйгаа зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ф.Мейвезер зодог тайлснаа мэдэгдлээ
Ф.Мейвезер зодог тайлснаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын дэлхийн олон удаагийн аварга Флойд Мейвезер Андре Бертотой тулалдаж, илт давуугаар ялалт байгуулсны дараа их спортоо орхиж буйгаа зарлалаа. Флойд Мейвезер мэргэжлийн боксын рингэнд 49 тулаан хийснээс нэг ч ялагдаагүй бөгөөд нэг ч ялагдалгүйгээр их спортоо орхиж байгаа юм. Энэ амжилтаараа алдарт Рокки Марчианогийн амжилтыг давтсан байна.

Тэрбээр “Би боксчины замналаа өндөрлүүлж байна. Энэ бол албан ёсны мэдэгдэл. Тамирчны замналаа хэзээ дуусгахаа мэддэг байх хэрэгтэй. Бокст 19 жилийг өнгөрүүллээ. Одоо би хэнд ч өөрийгөө нотлон харуулах шаардлага байхгүй. Спортын амжилтууд бол эвдэгдэхийн тулд, шинэчлэгдэхийн тулд л байдаг эд. Тиймээс хэзээ нэгэн цагт миний амжилтыг давах тамирчин гарч ирнэ гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Хуваалцах