Ф.Шубертийн алдарт "Фантазиа фа минор" эгшиглэнэ
Моцарт залуу байхдаа 1765 онд Лондон хотноо өөрийн зохиосон хоршлуудаар эгч Мария Аннатай хамтран концерт тоглож байжээ. Тийнхүү Моцарт хоршил гэж юу вэ гэдгийг таниулахад тусалсан ба төгөлдөр хуурын хоршлын түүх ингэж эхэлсэн юм.
Мэдээллийн алба

2013 онд Франц улсын Бордо хотод болсон олон улсын хоршил хөгжмийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн төгөлдөр хуурч Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар уран бүтээлийн концертоо Монгол Улсын Филармонид энэ сарын 22-нд тоглоно.
Ф.Шубертийн дөрвөн гарт зориулсан том зохиолын нэг “Fantasia” D940, Чех улсаас дэлхийд танигдсан алдарт хөгжмийн зохиолч А.Дворжакийн Legends op.59, Импресионизмын гол төлөөлөгчдийн нэг Францын алдарт хөгжмийн зохиолч К.Дебюсси “Petite Suite”, мөн хорьдугаар зууны Францын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Пуленкийн дөрвөн гарт зориулсан соната тоглогдох юм байна.
Дуэт гэдэг нь хоёр хөгжимчин, дуучин, тоглогчид /performer/ зориулсан цомнол юм. Сонгодог хөгжимд төгөлдөр хуурчид болон дуучдын зохиолд ихэвчлэн энэхүү нэр томьёог хэрэглэдэг байна. Нэг зохиолыг хоёр төгөлдөр хуурч хамтдаа нэг төгөлдөр хуур дээр тоглож байгааг “Төгөлдөр хуурын 4 гар” /piano 4 hands/ гэдэг бол хоёр төгөлдөр хуур дээр хамт тоглож байгааг “Төгөлдөр хуурын хоршил” /Piano duet/ гэж нэрлэдэг.
Моцарт залуу байхдаа 1765 онд Лондон хотноо өөрийн зохиосон хоршлуудаар эгч Мария Аннатай хамтран концерт тоглож байжээ. Тийнхүү Моцарт хоршил гэж юу вэ гэдгийг таниулахад тусалсан ба төгөлдөр хуурын хоршлын түүх ингэж эхэлсэн юм.


















