“Facebook” судалгааны лабораторитой болжээ
Өнөөдөр хүн бүр дэлхий дахинд цахим ертөнц тэр дундаа “Facebook”-ыг ашиглах болжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр хүн бүр дэлхий дахинд цахим ертөнц тэр дундаа “Facebook”-ыг ашиглах болжээ.
Харин “Facebook” зөвхөн нийгмийн сүлжээний компани байхаа больж сэтгэл судлалын томоохон лабораторитой болсон бөгөөд энэ нь олон хүнийг бухимдуулжээ.
Тодруулбал, тэд нууцаар нэгэн судалгаа явуулсан байна.
2012 оны нэгдүгээр сард "Facebook" компани 689.003 хэрэглэгчид дээр долоо хоногийн хугацаанд энэ туршилтыг явуулжээ.
Ингэхдээ зориудаар эерэг постуудыг нь харуулахгүйгээр сөрөг муу пост харуулахад хүмүүс тэр өдрөө дан сөрөг пост нийтлэж байсан байна. Эсрэгээрээ эерэг постууд дээр ч ийм хариу үйлдэл үзүүлж байжээ.
Энэ тухай мэдээлэл ил болсны дараа олон хүн компанийн үйлдлийг ёс зүйгүй гэж буруутгасан байна.
Гэхдээ тэд хуулийн дагуу ингэх эрхтэй гэнэ. Учир нь анх "Facebook"-т бүртгүүлэхэд “Таны мэдээллийг туршилт, судалгаанд ашиглана” гэсэн нөхцөлийг зөвшөөрүүлдэг юм.


















