“Facebook” цахим шуудангийн үйлчилгээг хаана
“Facebook” компани хэрэглэгчийн тоо буурч байгаатай холбогдуулан цахим шуудангийн үйлчилгээг хаах шийдвэр гаргажээ. Ирэх сараас эхлэн “@facebook.com” өргөтгөлтэй цахим хаяг руу илгээсэн захиа тухайн хэрэглэгчийн анх “Facebook” цахим хуудсанд бүртгүүлэхдээ хэрэглэж байсан хуучин цахим хаяг руу автома
Мэдээллийн алба

“Facebook” компани хэрэглэгчийн тоо буурч байгаатай холбогдуулан цахим шуудангийн үйлчилгээг хаах шийдвэр гаргажээ.
Ирэх сараас эхлэн “@facebook.com” өргөтгөлтэй цахим хаяг руу илгээсэн захиа тухайн хэрэглэгчийн анх “Facebook” цахим хуудсанд бүртгүүлэхдээ хэрэглэж байсан хуучин цахим хаяг руу автоматаар хүргэгдэх юм.
“Facebook” компанийн төлөөлөгч энэ тухай тайлбарлахдаа “Хүмүүсийн олонх нь манай Facebook-ийн цахим шуудангийн хаягаа ашигладаггүй учраас ийм шийдвэр гаргах болсон” гэжээ.


















