Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Фауст” постдрамыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ

тус жүжгийг үзэгчдийн хүсэлтээр маргааш буюу энэ сарын 10-нд дахин тоглохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Фауст” постдрамыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ
“Фауст” постдрамыг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Зураг: МҮОНРТ

Найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театр байгуулж, театрынхаа хөшгийг Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн “Фауст” жүжгээр нээхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү, ОХУ-ын Москвагийн театр урлагийн академи (ГИТИС)-ийн төгсөгч М.Батболдын найруулсан И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт “Фауст” постдрам энэ сарын 6-8-нд Корпорейт конвеншн центрт тоглогдсон.

Тэгвэл тус жүжгийг үзэгчдийн хүсэлтээр маргааш буюу энэ сарын 10-нд дахин тоглохоор болжээ.

Сонирхуулахад, Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг бөгөөд “Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Т.Бархүү нараас гадна залуу жүжигчин Н.Цэлмүүн, М.Лхагва, Б.Одгэрэл, Б.Хатанбаатар нар тоглоно.

Хуваалцах