Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Феликс Штурмын бээлийг шинжлүүлнэ

Тулааны үеэр Федорын өмссөн бээлийний өнгө урсаж, миний үйлчлүүлэгчийн нүүрийг улаан өнгөтэй болгосон. Харин Штурмын бээлий яагаа ч үгүй. Ингэхээр Федорын өмссөн бээлий мэргэжлийн стандарттай нийцээгүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Феликс Штурмын бээлийг шинжлүүлнэ
Феликс Штурмын бээлийг шинжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Германы Оберхаузен хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы боксчин Феликс Штурм, ОХУ-ын боксчин Федор Чудинов нар аваргын титмийн төлөөх тулаанаа хийсэн билээ. Нэлээд маргаантай болсон энэ тулаанаар ОХУ-ын тамирчин оноогоор ялагдаж, дэлхийн энэ жингийн супер аваргын титмээ алдсан юм. Түүний менежер Умар Кремлев тулааны үр дүнд сэтгэл гонсгор байгаагаа мэдээлж тамирчны бээлийг хор судлалын болон стандартын шинжилгээнд оруулах болно гэж мэдэгдлээ.

Тэр цааш хэлэхдээ "Тулааны үеэр Федорын өмссөн бээлийний өнгө урсаж, миний үйлчлүүлэгчийн нүүрийг улаан өнгөтэй болгосон. Харин Штурмын бээлий яагаа ч үгүй. Ингэхээр Федорын өмссөн бээлий мэргэжлийн стандарттай нийцээгүй.Энэ нь ч тулааны үр дүнд нөлөөлсөн. Тэр тулааны 36 минутын дотор л өрсөлдөгчөө нокаутанд оруулах чадвартай байсан. Эдгээрт тулгуурлан бээлийг стандартын шинжилгээнд оруулахаас гадна хор судлалын шинжилгээнд ч бас оруулахаар болсон” гэв. Түүний багийнхан улмаар Штурмтай хийсэн тулааны үр дүнг эсэргүүцэж өргөх бичиг хүртэл өгөөд байгаа юм байна. Мөн шүүгчид хэт нэг талыг барьж ажилласан гэв.

Хуваалцах