ФИБА 3х3 Ази тивийн клубийн аваргад Монголын хоёр баг өрсөлдөнө
Эрэгтэй багийн хувьд өнөөдөр 19:10 цагт “Askar” клубтэй тоглох бол охид 23:30 цагт “Henveiru” багтай тоглох юм байна.
Мэдээллийн алба

ФИБА 3х3 Ази тивийн клубийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Малдив улсад эхэлнэ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн “Аrkhangai ADM Taikhar” клубын эрэгтэй баг болон Монголын анхны “3х3” эмэгтэй клубийн “Ulaanbaatar Amazons” баг өрсөлдөхөөр болсон. Үүнээс “Аrkhangai ADM Taikhar” багийн бүрэлдэхүүнд сагсан бөмбөгч А.Гансүх, Ц.Отгонжаргал, Б.Батзолбоо, О.Энхбаатар, “Ulaanbaatar Amazons”-д Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул, Э.Чимэддолгор, О.Хулан нар тоглоно.
Эрэгтэй багийн хувьд өнөөдөр 19:10 цагт “Askar” клубтэй тоглох бол охид 23:30 цагт “Henveiru” багтай тоглох юм байна.


















