Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ФИБА-гийн шүүгчид манай улсад ирлээ

Үндэсний супер лигийг шүүн явуулах ФИБА-гийн шүүгчид гурав дахь удаагаа Монгол Улсад ирлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ФИБА-гийн шүүгчид манай улсад ирлээ
ФИБА-гийн шүүгчид манай улсад ирлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний супер лигийг шүүн явуулах ФИБА-гийн шүүгчид гурав дахь удаагаа Монгол Улсад ирлээ. Кришна Домингүэзийн хувьд өнгөрөгч онд болсон дэлхийн бага олимп гэж нэрлэгддэг "Универсиад" наадамд ОХУ, АНУ-ын тоглолтыг ахлах шүүгчээр гүйцэтгэсэн. Үүгээрээ тэрбээр олон улсын түвшин дэх ямар чансаатай шүүгч болохоо харуулсан юм. Мөн 2019 оны ДАШТ-ийг шүүн явуулах урилгаа аваад байгаа гэсэн.

Габриэль Рамирезийн хувьд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнийг олон удаа шүүн явуулж байгаа, шүүгчээр 20 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай юм.

Хуваалцах