FIBA сагсан бөмбөгч Г.Цэнгүүнбаяр, Г.Минжинг “онцлов”
энэ сарын эхээр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн албан ёсны сүлд дууг цацсан
Мэдээллийн алба

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA) энэ сарын эхээр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн албан ёсны сүлд дууг цацсан. Энэ сүлд дууг 3х3 спортын 2018 оны дэлхийн аварга, MVP Рэй Лин Д’Али(Итали) зохиож, өөрөө дуулжээ.
Түүнчлэн тус сүлд дууны эхлэлд Монголын “Улаанбаатар ММС Энержи” багийн тоглогч Г.Цэнгүүнбаярын тоглолтын талбай руу орж буй дүрс, мөн U23 тэмцээнд Монгол, Германы баг тоглоход ЗхЗ-ын U23 ангиллын залуучуудын багийн тоглогч, спортын мастер Г.Минжингийн оруулсан хожлын холын шидэлтийн бичлэг багтжээ.


















