Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

FIFA 39 сая еврогийн нөхөн олговор олгов

FIFA-гаас тоглогчдын бэртэл гэмтлээс үүдэлтэй хохирлыг барагдуулах зорилгоор клубүүдэд нийтдээ 39.3 сая еврогийн нөхөн олговор олгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
FIFA 39 сая еврогийн нөхөн олговор олгов
FIFA 39 сая еврогийн нөхөн олговор олгов. Зураг: МҮОНРТ

FIFA-гаас тоглогчдын бэртэл гэмтлээс үүдэлтэй хохирлыг барагдуулах зорилгоор клубүүдэд нийтдээ 39.3 сая еврогийн нөхөн олговор олгожээ. Өнгөрсөн онд шигшээ багуудын цугларалт, тоглолтын үеэр давхардсан тоогоор 126 тоглогч гэмтсэн байна. Үнэхээр ч клубүүд олон саяар авсан тоглогчдоо гүйцэд ч ашиглаж чадалгүй шигшээ багуудын цугларалтын үеэр гэмтээж бэртээхээс маш их болгоомжилдог. Тиймээс Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2012 онд эрсдэлээс хамгаалах Club Protection хөтөлбөр бий болгож, түүгээр дамжуулан багуудын хохирлыг барагдуулсаар ирсэн. Уг хөтөлбөр 2018 он хүртэл үргэлжлэх гэнэ.

Хуваалцах