Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“FIFA” зэрэглэлтэй шүүгчид 2021 оны тэмдгээ гардан авлаа

Монголын хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн тэмцээнүүд буюу “Үндэсний дээд лиг”, “Футзалын дээд лиг”, “Үндэсний нэгдүгээр лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг” зэргийг үнэн зөвөөр дэнсэлдэг шүүгч нар ийнхүү жилээс жилд олон улсад данстай болсоор байгаад МХБХ-ны удирдлагын зүгээс баяр хүргэж, цаашдын тэмцээ

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“FIFA” зэрэглэлтэй шүүгчид 2021 оны тэмдгээ гардан авлаа
“FIFA” зэрэглэлтэй шүүгчид 2021 оны тэмдгээ гардан авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн шүүгчид болох талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгч Э.Галбадрах, Э.Ариунболд, футзалын шүүгч Р.Жаргалсайхан болон Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Ө.Батцэцэг нар олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж МХБХ-ны удирдлагуудаас албан ёсоор ОУХБХ-ны шүүгчийн үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн тэмцээнүүд буюу “Үндэсний дээд лиг”, “Футзалын дээд лиг”, “Үндэсний нэгдүгээр лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг” зэргийг үнэн зөвөөр дэнсэлдэг шүүгч нар ийнхүү жилээс жилд олон улсад данстай болсоор байгаад МХБХ-ны удирдлагын зүгээс баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаан болон ажил үйлст нь өндөр амжилт хүслээ. Мөн илүү их үүрэг хариуцлага ногдож байгааг сануулсан юм.

Энэ ташрамд хөл бөмбөг сонирхогч фанатууд болон багш дасгалжуулагч, тамирчдын нэрийн өмнөөс нийт шүүгч нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсье.

Хуваалцах