Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Филармонийн хамт олон тоглолтоо цахим хуудсаараа дамжуулж эхэллээ

Тодруулбал, өчигдрөөс эхэлж энэ сарын 24 хүртэл Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол чуулга, дуучдын нийт 15 тоглолтоо нүүр номын албан ёсны хуудсаараа толилуулж эхлээд буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филармонийн хамт олон тоглолтоо цахим хуудсаараа дамжуулж эхэллээ
Филармонийн хамт олон тоглолтоо цахим хуудсаараа дамжуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сарын 02 хүртэлх бүх төлөвлөгөөт тоглолт хойшлогдсон билээ. Тэгвэл энэ хугацаанд үзэгч, сонсогчдод зориулан Монгол Улсын филармонийн хамт олон шилмэл тоглолтуудаа цувралаар хүргэж байна.

Тодруулбал, өчигдрөөс эхэлж энэ сарын 24 хүртэл Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баян Монгол чуулга, дуучдын нийт 15 тоглолтоо нүүр номын албан ёсны хуудсаараа толилуулж эхлээд буй.

Хуваалцах