Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Филиппин бүсгүй дэлхийн мисс боллоо

Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өнгөрсөн Баасан гарагт Индонезийн Бали аралд болж өндөрлөлөө.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппин бүсгүй дэлхийн мисс боллоо
Филиппин бүсгүй дэлхийн мисс боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өнгөрсөн Баасан гарагт Индонезийн Бали аралд болсон. Тэмцээнд дэлхийн 127 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараа сорьж сарын хугацаанд өрсөлдсөн бөгөөд тэмцээний ялагчаар Филиппин улсын гоо бүсгүй 23 настай Меган Ян тодорч дэлхийн миссийн титэм зүүлээ.

Тэмцээний хоёрдугаар байранд Францын, гуравдугаар байранд Ганнын гоо бүсгүйчүүд тус тус шалгарлаа. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж ЭМШУИС-ийн YI дамжааны оюутан 22 настай С.Пагмадулам оролцсон юм.

Ирэх жил дэлхийн мисс шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс-2014” тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болох юм байна.

Түлхүүр үг:world miss
Хуваалцах