Филиппинд мөргөлдөөн гарч, 1500 хүн орон гэрээ орхив
Өнгөрсөн даваа гаригт Фили¬пинний Замбоанга хотын захын ойролцоохь зургаан тосгонд исла쬬чууд болон цагдаа нарын хоо¬ронд мөргөлдөөн гарчээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн даваа гаригт Филипинний Замбоанга хотын захын ойролцоохь зургаан тосгонд исламчууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Хоёр дахь өдрөө үргэлжлээд буй үймээний улмаас 1500 хүн орон гэрээсээ дайжаад байна. Орон нутгийн засаг захиргааны мэдээлснээр 300 орчим зэвсэгт дайчид нэг сая орчим хүн амьдардаг тус бүс нутаг руу халдсан аж. Мөргөлдөөний үеэр зургаан хүн амиа алдаж, 24 хүн шархаджээ.
Мөргөлдөөн "Исламын моро чөлөөлөх фронт" бүлэглэлийнхэн болон цагдаа нарын хооронд гарчээ. Филиппиний тусгай албаныхан үймээн гарсан дүүргийг зэвсэгт дайчдаас чөлөөлөх ажиллагааг явуулж байна. 1990 оныг хүртэл энэ нь тус улсын босогчдын хамгийн томоохон бүлгэмд тооцогдож байсан байна.


















