Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Flash хамтлаг эргэн нэгдлээ

Тэдний уран бүтээлдээ эргэн орж байгаагийн эхлэл болж тус хамтлагийн гишүүн Bebe буюу Т.Билгүүн-Од DJ Тэмүүжин болон Pago нартай хамтарч шинэ уран бүтээл хийжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Flash хамтлаг эргэн нэгдлээ
Flash хамтлаг эргэн нэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Хайрын нулимс”, “Хайрлах хүсэл”, “Ихэр цэцэгс” зэрэг дуунуудаараа хүүхэд залуучуудын дунд танигдаж, нэг хэсэг хүчээ авч байсан "Flash" хамтлаг сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ завсардсан. Хамтлагийн гишүүд өөрсдийн хувийн амьдралыг хөөж хэсэгтээ л завгүй явцгаасан ч дахин нэгдэхээр болжээ. Тэдний уран бүтээлдээ эргэн орж байгаагийн эхлэл болж тус хамтлагийн гишүүн Bebe буюу Т.Билгүүн-Од DJ Тэмүүжин болон Pago нартай хамтарч шинэ уран бүтээл хийжээ. “Хэмжээ” нэртэй залууст зориулсан уг дууны клипний зураг авалт дууссан бөгөөд ирэх долоо хоногт цацагдах ажээ.

/Dj Pago-ийн хамт /

Хуваалцах