Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Флойд Мэйуэзер тэрбумтан тамирчдыг тэргүүлжээ

Форбес сэтгүүл хамгийн өндөр орлоготой алдартнуудын шинэчилсэн жагсаалтыг гаргахад Америкийн боксчин Флойд Мэйуэзер тэргүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Флойд Мэйуэзер тэрбумтан тамирчдыг тэргүүлжээ
Флойд Мэйуэзер тэрбумтан тамирчдыг тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Форбес сэтгүүл хамгийн өндөр орлоготой алдартнуудын шинэчилсэн жагсаалтыг гаргахад Америкийн боксчин Флойд Мэйуэзер тэргүүлсэн байна. 2014 оны тавдугаар сараас 2015 оны мөн үеийн хугацаанд Мэйуэзер 300 сая еврогийн орлого олсон байна. Түүний ард сүүлчийн тулааных нь өрсөлдөгч Мэнни Пакьяо 160 сая доллараар жагссан бол гуравдугаар байрт Америкийн поп дуучин Кэти Пэрри 135 сая доллараар бичигджээ. Спортын ертөнцийн алдартнуудаас Криштиану Роналду 79.5 сая доллараар 10 дугаар байрт орсон байна.

Хуваалцах