“Forever 21” Хятад, Япон дахь салбараа хаана
тус компанийн Мексик болон Латин Америкийн орнууд дахь салбарууд урьдын адил үйл ажиллагаагаа явуулах юм байна
Мэдээллийн алба

1984 онд байгуулагдсан, дэлхийн хэмжээнд 815 салбар дэлгүүртэй хувцас загварын “Forever 21” компани урьдын адил үйл ажиллагаагаа явуулж чадахааргүй болжээ. Мөн хамгийн сүүлийн мэдэгдэлдээ Хятад дахь бүх цахим дэлгүүрээ хаахын зэрэгцээ Япон дахь бүх салбарынхаа үүдийг н барьж, ирэх сарын эцэс гэхэд тус улсаас гарахаа зарлаад байна.
Үүнээс гадна Ази, Европын хэд хэдэн салбараа хаахаас өөр аргагүйд хүрсэн ч 275 сая ам.долларын урьдчилсан зээлийн тусламжтай бизнесийнхээ үндсэн үйл ажиллагааг сэргээхийг зорих аж. Харин тус компанийн Мексик болон Латин Америкийн орнууд дахь салбарууд урьдын адил үйл ажиллагаагаа явуулах юм байна.


















