Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Формула-1"-д Лиус Хэмилтон түрүүллээ

Өчигдөр Автоспортын хаан "Формула-1" ангиллын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах уралдааны хамгийн сүүлийн гараа Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотын "Яс Марина" авто тойруулгад болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Формула-1"-д Лиус Хэмилтон түрүүллээ
"Формула-1"-д Лиус Хэмилтон түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Автоспортын хаан "Формула-1" ангиллын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах уралдааны хамгийн сүүлийн гараа Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотын "Яс Марина" авто тойруулгад болжээ. Тус гараанд "Мерседес" багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон тэргүүлж дэлхийн хошой аварга боллоо.

Хэмилтон 19 гарааны 11-т нь түрүүлсэн бөгөөд улирлыг 384 оноотойгоор өндөрлүүллээ. Энэ өдрийн гараанд "Виллимямс" багийн Ф.Масса, түүний багийн анд Баттос нар хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион бүтээгчдийн цом буюу багийн тэмцээнд "Мерседес" 651 оноогоор тэргүүлсэн байна.

Льюис Хэмилтон 2008 онд "Макларен-Мерседес"-ийн бүрэлдэхүүнд байхдаа дэлхийн хамгийн залуу аварга болж байсан юм. Мөн Англи нисгэгчдээс 43 жилийн Хэмилтэн "Формула 1" -ийн аварга болж байна.

Хуваалцах