“Формула-1” уралдааны туршилтын гараа Барселона хотод болно
Авто спортын хаан гэгддэг “Формула-1” уралдааны 67 дахь улирлын энэ оны гараа эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдсэн болохоор тэд ийнхүү төмөр хүлгээрээ олны нүдийг хужирласан байна.
Мэдээллийн алба

“Рено”-гийнхон багийн шинэ нисгэгч болон хурд хүчний гайхамшиг болсон шинэхэн хүлгээ олон нийтэд танилцууллаа. Авто спортын хаан гэгддэг “Формула-1” уралдааны 67 дахь улирлын энэ оны гараа эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдсэн болохоор тэд ийнхүү төмөр хүлгээрээ олны нүдийг хужирласан байна. Дээрх уралдаан нь нийт 21 гараатай бөгөөд эхнийх нь ирэх гуравдугаар сарын 20-нд Австралид болно. Гэхдээ гараа бүр 14, долоо хоногийн зайтай болохоор төлөвлөгдсөн ба уламжлал ёсоор ирэх арваннэгдүгээр сарын 27-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод сүүлчийн гараа явагдана.
“Формула-1” уралдааны туршилтын гараа энэ сарын 22-25-нд Испанийн Барселона хотод болно.


















