Франц 2:1 Румын
15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт Францын нийслэл Парис хотод байрлах Стад дэ Франц цэнгэлдэх хүрээлэндээ талбайн эзэн Францын шигшээ баг 81000 үзэгчдийнхээ өмнө Румын улсын шигшээ багийг хүлээн аван тоглолоо.
Мэдээллийн алба

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт Францын нийслэл Парис хотод байрлах Стад дэ Франц цэнгэлдэх хүрээлэндээ талбайн эзэн Францын шигшээ баг 81 мянган үзэгчдийнхээ өмнө Румыны шигшээ багийг хүлээн авч тоглолоо.
Улаанбаатар хотын цагаар 04:00 цагт Унгар Улсын шүүгч В.Кассаи шүгэл үүлээснээр эхэлсэн тус тоглолт тун сонирхолтой өрнөж, тоглолтын эхний үед гоол оролгүй 0:0 харьцаатай өндөрлөсөн юм. Энэ нь Румыны шигшээ багийн эхний үед гоол алдаагүй гэсэн шилдэг статистикаа хадгалж чадав.
Тоглолтын эхний гоолыг довтлогч Олив Жиру 57 дахь минутанд хийсэн бол хашир туршлагатай хамгаалагч Патрис Эвра 16-гийн шугаман дотор Румыны шигшээ багийн тоглогч Станкуг унагаснаар Румынчууд 11м торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж улмаар хохирогч өөрөө цохилтыг гүйцэтгэн тоог тэнцүүллээ.
Эхний гоолд голлох үүрэг гүйцэтгэж гоолын дамжуулалт өгсөн Энэтхэгийн Реюньон арлаас гаралтай довтлогч Димитрий Пайе тоглолтын 89 дэх минутанд солгой хөлийн ганган цохилтоор тоог 2:1 болгож, талбайн эздийн эхний 3 оноог авах маш том нөлөөг үзүүллээ.


















