Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Франц мэргэжилтэн Бенау Кампарг манай жүдочдыг дасгалжуулна

Францын шигшээ багийн дасгалжуулагч Бенау Кампарг 2016 оны Риогийн олимп хүртэл Монголын жүдо бөхийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц мэргэжилтэн Бенау Кампарг манай жүдочдыг дасгалжуулна
Франц мэргэжилтэн Бенау Кампарг манай жүдочдыг дасгалжуулна. Зураг: МҮОНРТ

Францын шигшээ багийн дасгалжуулагч Бенау Кампарг 2016 оны Риогийн олимп хүртэл Монголын жүдо бөхийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ. Хэдийгээр Монгол жүдогийн арвин баялаг түүх, уламжлалтай орон ч гэсэн 50 настай энэ франц эрийн дасгалжуулагчийн ур чадварыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг учраас энэ бол бидний хувьд баярт мэдээ юм.

Бенау Кампарг Европын хошой аварга болж байсан дасгалжуулагч болоод ч чамгүй амжилтад хүрсэн бөгөөд шавь Тедди Ринье нь 26-хан настай ч дэлхийн бүх цаг үеийн шилдэг жүдоч хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.

Хуваалцах