Франц улс тэтгэврийн хуулиндаа өөрчлөлт оруулна
Франц улсын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай байх болсон. Өр зээлийн хэмжээ ихтэй тул тэтгэврийн системд шинэчлэл хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Франц улсын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай байх болсон. Өр зээлийн хэмжээ ихтэй тул тэтгэврийн системд шинэчлэл хийхээр болжээ. Харин энэ байдалд дургүйцсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал зоохион байгуулаад байгаа аж. Тус улсын үйлдвэрчний холбоод улсын хэмжээнд 180 газарт эсэргүүцэл илэрхийлэхээр уриалаад байсан боловч иргэний байгууллагын зарим төлөөлөгчид парламентаас энэ асуудалд нэмэлт өөрчлөлтийг оруулах эсэхийг харгалзан үзэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх болсон байна. Хэтэрхий их өглөг гэж хэлж болох төрийн тэтгэврийн схемд өөрчлөлт хийхгүй нөхцөлд тус улс 2020 он гэхэд 20 тэрбум еврогийн алдагдалд орно гэсэн тооцоог “Европын холбоо” хийсэн байна. Энэ асуудалд тодорхой бодлого боловсруулан ажиллах үүднээс тэтгэврийн системд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ сарын 18-нд хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа юм.


















