Франц улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ
Ой тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталж, ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг тус хорооны дарга, Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгажээ.
Мэдээллийн алба

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2015 онд тэмдэглэнэ. Ой тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталж, ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг тус хорооны дарга, Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгажээ.
Ойн хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцааны түүхийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор Монгол Францын харилцааны товхимол хэвлүүлэн гаргах, хоёр талын хамтарсан археологийн судалгааны үр дүнд илэрч олдсон олдвороор хоёр оронд үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн Монголын урлаг соёлын өв уламжлалыг Францад таниулах “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр бэлтгэж байгаа ажээ.


















