Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Францийн “ПСЖ”-ийн бухимдалтай ялалт

Европийн улсуудын лигийн тоглолт болж байгаа билээ. Германы лигт "Байрн Мюнхэн" өрсөлдөгчгүй тэргүүлж яваа бол Испанийн лигт "Барселона" тэргүүлсэн хэвээр. Харин Английн лигт "Челси"-г зогсоох "юм" одоохондоо алга. Харин чимээ шуугиан багатай Францын лигийн хоёр багийн тоглолтод сонирхолтой гэмээр ү

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францийн “ПСЖ”-ийн бухимдалтай ялалт
Францийн “ПСЖ”-ийн бухимдалтай ялалт. Зураг: МҮОНРТ

Европийн улсуудын лигийн тоглолт болж байгаа билээ. Германы лигт "Байрн Мюнхэн" өрсөлдөгчгүй тэргүүлж яваа бол Испанийн лигт "Барселона" тэргүүлсэн хэвээр. Харин Английн лигт "Челси"-г зогсоох "юм" одоохондоо алга. Харин чимээ шуугиан багатай Францын лигийн хоёр багийн тоглолтод сонирхолтой гэмээр үйл явдал болсон.

Францийн лигийн 10 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Ланс” клуб талбай дээрээ “ПСЖ” клубыг хүлээж авсан. Өнгөрсөн улиралд лигтээ түрүүлсэн "Ланс"-чууд 10 дугаар тойрогт өрсөлдөгчөө 1:3-аар буулгаж авч, 18 оноотой хоёрдугаар байр руу орж ирлээ.

Тоглолтын 10 дахь минутад Кулибали гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэвч 28 дахь минутад эсрэг багаас Кабай гоолдож, тэнцүүлсэн. Улмаар 33 дахь минутад "Ланс"-аас Максвелл гоолдож, тэргүүллийг гартаа авлаа. Түүний дараа 53 дахь минутад Жан-Филипп улаан хуудас авч, талбайн эзэд хүн дутуу үлдсэн. Харин “ПСЖ” торгуулийн цохилт цохих эрхтэй болов.

Цохилтыг Кавани хийж, гоолдсоныхоо дараа баяраа тэмдэглэсэн нь шүүгчид таалагдаагүйн улмаас 56 дахь минутад улаан хуудас авч талбайгаас хөөгдлөө. Түүний дараа “Ланс”-аас Жером Лемуань улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Үүнээс хойш гоол оролгүй байсаар тоглолт дууссан юм. Ийнхүү гурван улаан хуудас тэднийг бухимдуулав.

Хуваалцах