Францийн “ПСЖ” хүснэгтийн эхэнд хэвээр
Аваргуудын лигийн F хэсгийн тэргүүлэгч Францийн “ПСЖ” клуб энэ тойрогт Киприйн “АПОЭЛ” клубын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авснаар долоон оноотой болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тоглолтын 87 дахь минутад Кавани гоолдож, багтаа гурван оноо авчирсан юм.
Мэдээллийн алба

Тэгвэл нөгөө талд Испанийн алдарт “Барселона” клуб талбай дээрээ Недерландын “Аякс” клубыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авав. Тоглолтын долоо дахь минутад Неймар тооны харьцааг нээсэн бол 24 дэх минутад Месси нэгийг нэмсэн. Харин зочдоос 88 дахь минутад Эль-Гази тооны харьцааг ойртуулсан бол 90 дэх минутад Рамирес багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ.