Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Францын “Cитроэн”-ийн бяцхан цахилгаан автомашин 6600 ам.доллараар худалдаалагдана

“Ситроэн” компанийн “Ами” гэх бяцхан цахилгаан автомашин 6000 евро буюу 6600 ам.долларын өртөгтэй байх юм. Тус компанийн зүгээс ийм хямд өртгөөр эдэлгээ сайтай хуучин автомашиныг худалдан авахад ч амаргүй гэдгийг онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын “Cитроэн”-ийн бяцхан цахилгаан автомашин 6600 ам.доллараар худалдаалагдана
Францын “Cитроэн”-ийн бяцхан цахилгаан автомашин 6600 ам.доллараар худалдаалагдана. Зураг: МҮОНРТ

Ситроэн” компанийн “Ами” гэх бяцхан цахилгаан автомашин 6000 евро буюу 6600 ам.долларын өртөгтэй байх юм. Тус компанийн зүгээс ийм хямд өртгөөр эдэлгээ сайтай хуучин автомашиныг худалдан авахад ч амаргүй гэдгийг онцолжээ. 8 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй энэхүү машин тийм ч хурдан биш буюу дээд хурд нь 45 километр цаг юм байна.

Ситроэн” компанийн зүгээс Ами жижиг оврын цахилгаан машиныг өсвөр насны хүүхдүүд ч жолоодох боломжтой гэдгийг онцолж байгаа. Францад улсад 14 настай хүүхдүүд, харин Европын бусад орнуудад 16-аас дээш насны хүүхдүүд жолоочийн үнэмлэхгүйгээр унах юм. Энэ машины хойд болон урд талын эд анги хоорондоо тун ижилхэн загвартайгаар бүтээгдсэн юм. Батарей нь дүүрэн цэнэгтэй тохиолдолд 70 км аялах чадалтай юм. Тус машины батарей дууссаны дараагаар ахин дүүртэл нь цэнэглэхэд 3 цаг л хангалттай аж.

Хуваалцах