Францын эрх баригчид айл бүрт “тэсэж үлдэх зааварчилга” тараана
Францын засгийн газар энэ зун айл өрх болгоны шуудангаар хэрхэн амьд тэсэж үлдэхтэй холбоотой 20 хуудас зааварчилгаа зөвлөмж тараахаар зэхэж байна. Тэнд зэвсэгт будлиан эсвэл бусад хямрал дэгдэх нөхцөлд авах арга хэмжээг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Норвег болон Швед улсуудад 2018 онд айлуудад тараагда
Мэдээллийн алба

Францын засгийн газар энэ зун айл өрх болгоны шуудангаар хэрхэн амьд тэсэж үлдэхтэй холбоотой 20 хуудас зааварчилгаа зөвлөмж тараахаар зэхэж байна. Тэнд зэвсэгт будлиан эсвэл бусад хямрал дэгдэх нөхцөлд авах арга хэмжээг дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Норвег болон Швед улсуудад 2018 онд айлуудад тараагдаж байсан “Дайн эсвэл хямралын нөхцөлд”нэртэй гарын авлагын жишгээр энд, зэвсэгт хямралаас гадна үер, тахал зэрэг байгалийн, технологийн, кибер гэхчлэн аюулгүй байдалтай холбоотой бүх гамшгийн үед өөрийгөө болон айл хөршүүдээ хамгаалах үйлдэл нэг бүрийг зааварласан гэж францын засгийн газрын эх сурвалж Европа-1 тв-д мэдээлсэн байна.
Францын ерөнхий сайдаар батлагдахаар хүлээгдэж байгаа гэх энэ материалыг тараахтай холбоотой мэдээлэл ийнхүү тарсны дараа интернэт хэрэглэгчдийн нэг хэсэг нь үүнийг хий үрэлгэн зарлага гэж шүүмжилсэн бол, нөгөө хэсэг нь хүйтэн дайны үеийн арга барил гэсэн бол, зарим нь “айдас түгшүүр дэгдээхээ болих хэрэгтэй” гэж дургүйцжээ.


















