Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Frozen-2” дээд амжилт тогтоов

24 цагийн дотор 116.4 сая хүн үзэж рекорд тогтоосон байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Frozen-2” дээд амжилт тогтоов
“Frozen-2” дээд амжилт тогтоов. Зураг: МҮОНРТ

“Walt Disney” студийн шилдэг бүтээл “Frozen” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийн трэйлер өнгөрсөн долоо хоногт албан ёсоор цацагдлаа. Тус хүүхэлдэйн киноны эхний ангийг Крис Бак, Женнифер Лий нар найруулсан бөгөөд эл бүтээл нийт 876 сая ам.долларын ашиг олж, “Оскар”-ын кино наадмаас шилдэг анимэйшн, шилдэг киноны дуу төрөлд ялагч болсон билээ.

Тэгвэл “Frozen-2” хүүхэлдэйн кино нэгэн дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, тус ангийн богино хэмжээний трейлэр нийтэд цацагдсанаас хойш 24 цагийн дотор 116.4 сая хүн үзэж рекорд тогтоосон байна. “Frozen-2” хүүхэлдэйн кино ирэх арваннэгдүгээр сарын 22-нд АНУ, Их Британид нээлтээ хийх бол 26-нд нь Австралийн кино театруудын дэлгэцээр гарах юм.

Хуваалцах