“Frozen-2” киноны шинэ трейлэр цацагдлаа
тус киноны шинэ трейлэр энэ сарын 11-нд нийтэд хүрч, “Youtube” платформын "Trending" хэсгийн эхний байрт бичигдэж байна
Мэдээллийн алба

Элса, Анна эгч дүү гүнжид тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх “Walt Disney” кино компанийн "Frozen" хүүхэлдэйн кино 2013 онд дэлгэцнээ гарсан. Тус бүтээлийн хоёрдугаар анги ирэх арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийнэ.
Түүнчлэн “Frozen-2” хүүхэлдэйн киноны богино хэмжээний трейлэр өнгөрсөн хоёрдугаар сард нийтэд цацагдсанаасаа хойш 24 цагийн дотор 116.4 сая хүн үзэж рекорд тогтоож байсан. Тэгвэл тус киноны шинэ трейлэр энэ сарын 11-нд нийтэд хүрч, “Youtube” платформын "Trending" хэсгийн эхний байрт бичигдэж байна.


















