“Frozen-2” киноны шинэ трейлэр цацагдлаа
кино багийн зүгээс энэ сарын 23-нд гурав дахь трейлэрийг дэлгэлээ
Мэдээллийн алба

Элса, Анна эгч дүү гүнжид тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх “Walt Disney” кино компанийн "Frozen" хүүхэлдэйн кино 2013 онд дэлгэцнээ гарсан. Тус бүтээлийн хоёрдугаар анги ирэх арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийнэ.
Түүнчлэн “Frozen-2” хүүхэлдэйн киноны богино хэмжээний трейлэр өнгөрсөн хоёрдугаар сард нийтэд цацагдсанаасаа хойш 24 цагийн дотор 116.4 сая хүн үзэж рекорд тогтоож байсан. Мөн тус киноны хоёр дахь трейлэр өнгөрсөн зургаадугаар сард нийтэд хүрч, “Youtube” платформын "Trending" хэсгийг тэргүүлсэн билээ.
Тэгвэл кино багийн зүгээс энэ сарын 23-нд гурав дахь трейлэрийг дэлгэлээ.


















