Фуэго галт уул сэргэжээ
Гватемалын баруун хэсгийн нутагт Фуэго галт уул идэвхжиж эхлээд байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Гватемалын баруун хэсгийн нутагт Фуэго галт уул идэвхжиж эхлээд байна. Одоогоор үнс далайн түвшнээс дээш 4.8 км-ийн өндөрт цацагдаж, халуун хайлмаг лавын урсгал өмнө тийш нэг км, баруун тийш 700 метр урсаад байгаа аж.
Эрх баригчид тэр хавийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд эрт байна гэж мэдэгдсэн ч байнгын бэлэн байдалд байгаа юм.
Хуваалцах


















